МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
  • Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ёс зүйн хороо тус газрын даргын 2017 оны 09 сарын 29-ны өдрийн 09 дугаар тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Ёс зүйн хороо нь МХЕГ-ын даргын тушаалаар томилогдсон төрийн захиргааны албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, тэдгээртэй холбоотой ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэгтэйгээр ажилладаг. Үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллаж байна.

ЁС ЗҮЙН КОДЫН БҮРТГЭЛ татаж авах

ЁС ЗҮЙН ХОРОО АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

  • "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм". ЗГ-ын 2010 оны 288-р тогтоол. Татаж авах...
  • "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхжурам". ТАЗ-ын 2010 оны 129-р тогтоол.
  • "МХЕГ-ын Ёс зүйн хорооны ажиллах журам". МХЕГ-ын даргын 2011 оны 64-р тушаал. Татаж авах...
  • “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм”, МХЕГ-ын даргын 2015 оны 253 дугаар тушаал. Татаж авах...

МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  1. Тамгын газрын Хууль зүй, мониторингийн хэлтсийн улсын ахлах байцаагч Л.ЭНХБАЯР
  1. Төрсөн аймаг, сум

 

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн.

  1. Нас

57

 

  1. Хүйс

Эр

 

  1. Мэргэжил

Авто инженер, Удирдахуйн ухааны магистр

 

  1. Төгссөн сургууль

1985 онд Чехословак Улсад Техникийн Их Сургууль

2002 онд Төрийн Удирдлагын Академи

 

 

  1. Ажлын туршлага

1985-1987 онд Геологийн автотээврийн баазад засварчин, механик, хэсгийн дарга

1987-1997 онд Тээврийн эрдэм шинжилгээний зураг төслийн институтэд зохион бүтээгч инженер

1997-1999 онд “ЭББА” ХХК-д менежер

1999-2002 онд Зам, тээврийн яамны харъяа Дэд бүтцийн хяналтын улсын албанд улсын байцаагч

2002 оноос хойш УМХГ, МХЕГ-т улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

 

33 жил

  1. Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн

 

  1. Төрсөн аймаг, сум

Улаанбаатар 1-р амаржих газарт төрсөн.

  1. Нас

52

 

  1. Хүйс

Эм

 

  1. Мэргэжил

Багш, Микробиологич

  1. Төгссөн сургууль

МУИС

 

  1. Ажлын туршлага

1987-1992 онд ХҮЭШЗТИнститутэд эрдэм шинжилгээний ажилтан

1992-2012 онд АШУИС-ийн салбар сургуулийн захирал 2012-2016 онд НМХГ-ын ХУД дэх МХХ-ийн дарга

2016 оноос МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

29 жил

 

  1. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын Цацрагийн хяналтын хэлтсийн дарга З.ДАМДИНСҮРЭН
  1. Төрсөн аймаг, сум

 

Архангай аймагт төрсөн.

  1. Нас

41

 

  1. Хүйс

Эр

 

  1. Мэргэжил

Цөмийн физикч

 

  1. Төгссөн сургууль

МУИС

 

  1. Ажлын туршлага

1998-2005 ШУА, Физик-Технологийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, лабораторийн эрхлэгч

2005-2010 ХБНГУ-ын Гутенбергийн Их Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан

2010-2014 Цөмийн Энергийн Газарт Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга

2015 оноос МХЕГ-т Цацрагийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

19 жил

 

  1. Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга С.ЭНХМАНДАХ
  1. Төрсөн аймаг, сум

Улаанбаатар хотод төрсөн.

 

  1. Нас

32

 

  1. Хүйс

Эр

 

  1. Мэргэжил

Олон улсын улс төр судлал, Менежмент /MBA/

 

  1. Төгссөн сургууль

ИБУИНВУ-ын Дарбигийн их сургууль,

БНСУ-ын Хансео их сургууль

  1. Ажлын туршлага

2006-2009 онд Дайсон групп /БНСУ/ төслийн менежер

2011-2012 онд Сошиалли инспайр ХХК /АНГЛИ/ стратеги хөгжил хариуцсан менежер

2014-2016 онд  Дэвшил мандал ХК гүйцэтгэх захирал

2017 оноос МХЕГ-ын Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын Эрсдлийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

8 жил

 

  1. Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч  Ч.НЯМДАВАА
  1. Төрсөн аймаг, сум

Увс аймагт төрсөн.

  1. Нас

56

 

  1. Хүйс

Эр

 

  1. Мэргэжил

Ойн аж ахуйн инженер, удирдлагын менежер

 

  1. Төгссөн сургууль

ХААДС, Удирдлагын академи

 

  1. Ажлын туршлага

1985-1992 онуудад Ой модны аж үйлдвэрийн яамны Ойн хайгуул, зураг төслийн эрдэм шинжилгээний хүрээлэнд инженер таксатор, салбарын дарга

1993-2005 онд Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, аймгийн МХГ-т ахлах байцаагч, газрын дарга

2006-2007 онд УМХГ-т Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч

2008-2010 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт БОГУУЦХХ-ийн дарга, улсын ахлах байцаагч

2011-одоо хүртэл МХЕГ-т Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

32жил

 

6.Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Батжаргал

  1. Төрсөн аймаг, сум

Хөвсгөл аймаг Ханх суманд төрсөн.

  1. Нас

45

 

  1. Хүйс

Эр

 

  1. Мэргэжил

Нягтлан бодогч-Эдийн засагч

 

  1. Төгссөн сургууль

1994 онд МУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Эдийн засгийн коллеж

2000 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль

 

  1. Ажлын туршлага

1994-2001 онд Хөвсгөл аймгийн Ханх сумын ЗДТГ-т нягтлан бодогч, Нийгмийн даатгалын улсын байцаагч

2001-2006 онд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын улсын байцаагч, сангийн нягтлан бодогч, Ерөнхий нягтлан бодогч

2006 оноос одоог хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газарт Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

 23 жил

 

  1. Дэд бүтцийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.ГАНБААТАР
  1. Төрсөн аймаг, сум

Завхан аймагт төрсөн.

  1. Нас

43

 

  1. Хүйс

Эр

 

  1. Мэргэжил

Барилгын материалын технологи инженер, Төрийн удирдлагын менежер

 

  1. Төгссөн сургууль

 ТИС бакалавр

 ШУТИС магистр

 Удирдлагын академи

 

  1. Ажлын туршлага

2000-2002 онд ЗГ-ын тохируулагч агентлаг ДБУХА-нд барилгын техникийн хяналтын улсын байцаагч

2003-2008 УМХГ-т барилгын техникийн хяналтын улсын байцаагч, улсын ахлах байцаагч

2008-оноос одоог хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

19 жил

 

8.Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч К.Зураш

  1. Төрсөн аймаг, сум

Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн.

  1. Нас

50

 

  1. Хүйс

Эм

 

  1. Мэргэжил

Малын их эмч, магистр

Эдийн засагч-статистикч

Төрийн удирдлагын менежер

  1. Төгссөн сургууль

ХААИС

Удирдлагын академи

  1. Ажлын туршлага

1987-1989 онд Төв аймаг, Угтаалцайдам сумын засварын газарт нярав

1989-1990 онд  “Нура” ХХК-д аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтэн

1995-1998 онд Улаанбаатар хотын Налайх дүүргийн мал эмнэлгийн тасагт малын их эмч

1998-2003 онд Нийслэлийн Мал эмнэлгийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч

2003-2008 онд НМХГ-ын ХХААБОХХ-ийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч

2008-2014 онд НМХГ-ын СХД дэх МХХ-т тасгийн ахлах, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч

2014-2015 онд НМХГ-ын ХУД дэх МХХ-т хэлтсийн ахлах, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч

2015 оноос МХЕГ-ын ХАБХААХГ-т мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна.

7. Улсад ажилласан хугацаа

27 жил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ