• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Экспортын хяналтын тогтолцоонд тулгамдаж буй асуудлууд сэдэвт олон улсын хуралд оролцов

2018 оны 6 сарын 5 720

Даяаршилалтай холбоотойгоор терроризмын аюул, зохион байгуулалттай гэмт хэрэг, зэвсгийн хууль бус наймаа, үй олноор хөнөөх зэвсэгтэй холбоотой шинэ аюулууд бий болж, тухайн чиглэлийн аюулгүй байдлыг хангуулах хяналтыг дэлхий нийтээр бэхжүүлэх асуудал олон улсын хэмжээнд яригдаж байна.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны харьяа Аж үйлдвэрийн хөгжил ба Аюулгүй байдлын хороо Европын холбоотой хамтран Төв Азийн орнуудад зориулсан “ЭКСПОРТЫН ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД” сэдэвт бүсийн хуралдааныг зохион байгууллаа.

Тус хуралдаан нь  хоёрдмол зориулалттай бүтээгдэхүүнд урьдчилан сэргийлэх хяналт тавих экспортын хяналтын үндэсний тогтолцоог бий болгох,  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1540 тогтоолын хэрэгжилт болон CBRN (Хими, биологи, цацраг, цөм) хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байлаа.  Хуралдаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын ажлын албаны төлөөлөл оролцлоо. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ