Дэд бүтцийн хяналтын чиглэлийн улсын байцаагчдын нэгдсэн сургалт явагдаж байна
  • Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Дэд бүтцийн хяналтын чиглэлийн улсын байцаагчдын нэгдсэн сургалт явагдаж байна

2018 оны 6 сарын 5 776

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд дэд бүтцийн хяналтын чиглэлээр улсын байцаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран Улаанбаатар хотод зохион байгуулах “Барилга, инженерийн шугам сүлжээ, зам гүүрийн байгууламжийн газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээний аргачлал”-ыг танилцуулах сургалтанд хамруулах, мэргэжлийн чиглэл бүрээр онол, дадлага, дасгал, хэлэлцүүлэг хосолсон сургалтаар дадлагажуулах, мэргэшүүлэх сургалтыг энэ сарын 04-ний өдрөөс 08-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтанд аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэтсийн дэд бүтцийн хяналтын нийт 9 чиглэлийн 164  улсын байцаагч оролцож байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ