• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Олон улсын хамтарсан сургалт, дадлага сургуулилт хийгдэж байна

2018 оны 6 сарын 28 686

“Хил дамнасан халдварт өвчний эрсдэлийн үнэлгээ, импортын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хяналт шалгалт” сэдэвт сургалт энэ сарын 28-29-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтод зохиогдож байна.

Энэхүү сургалт, дадлага сургуулилт нь ОХУ, БНХАУ-тай хиллэдэг аймгуудын хилийн боомт дахь алба, хэлтсийн улсын байцаагчдыг хамруулан Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, холбогдох мэргэжлийн байгууллагууд, Алтанбулаг боомтын хил, хяналтын байгууллага, ОХУ-ын Буриад Улсын Хүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хяналтын алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гаалийн газрын (хуучнаар Хилээр орох гарахыг хянан байцаах, хижиг байцаах товчоо) удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сургалтаар хил дамжин халдварлах өвчний сэжиг илэрсэн үед халдвараас сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг хангах, эрсдэлийн үнэлгээ хийх, импортын хүнсний бүтээгдэхүүний бохирдолтоос сэргийлэх, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын холбогдох байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулах, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын мэргэжлийн байгууллага болон хил, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зэргээр харилцан туршлага солилцох аж.

Мөн Алтанбулаг  боомт дээр “Хүний халдварт өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ” ширээний дадлага сургуулилт хийгдэнэ.

Энэ удаагийн сургалт, дасгал сургуулилт нь МХЕГ-аас ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хийсэн санамж бичиг, хэлэлцээр, ДЭМБ-тай хамтран ажиллах салбар дундын төлөвлөгөө, Монгол Улсын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын баталсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийгдэж байгаа юм.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ