• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Арьс, гоо заслын эмнэлэг, гоо сайхны газруудад хамтарсан хяналт, тандалт судалгаа хийлээ

2018 оны 8 сарын 23 2194

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарийн баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд Арьс гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, гоёлын гоо сайхны газруудад тандалт судалгаа хийсэн дүнг хэлэлцлээ.

Хяналт шалгалт, тандалт судалгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  улсын байцаагч, мэргэжилтэн, эмч, судлаачид хамтран гүйцэтгэсэн юм.

Дүнгийн хурлыг  МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат даргалж, МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд, Улсын ахлах байцаагч Б.Баясгалан,  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Өнөрцэцэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн дарга Ц.Уранчимэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн  дэд дарга Д.Цагаанхүү болон ажлын хэсгийн гишүүд, гоо сайхан, шивээсчдийн холбооны төлөөлөл оролцсон.

Уг хяналт шалгалт, тандалт судалгаа нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.1.2.3, 3.1.2.5, 3.1.2.6 дахь заалтуудын хэрэгжилтийг хангуулах, элэгний В, С вирус, ДОХ зэрэг цусаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогыг тодорхойлох зорилготой байв.

Хяналт шалгалт, тандалт судалгаанд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 48 эмнэлэг, гоёлын гоо сайхны 186 газар хамрагдсан байна.

Уг хяналт шалгалтыг нян судлалын шинжилгээ, физик хэмжилттэй хийсэн ба шинжилгээгээр зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй дүнтэй гарсан байна.

            Хурлаар цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт шалгалтыг чангатгах, арьс, гоо заслын эмнэлэг, гоёлын гоо сайхны газруудын стандартыг яаралтай өөрчилж, тавигдах шаардлагыг тодорхой болгох, эмч, гоо сайханчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зэрэг асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр боллоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ