• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Шадар сайдаар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2017 оны 2 сарын 2 3472

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын баг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна. Улсын онцгой комиссын багаас тус суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээл, малын эм био бэлдмэл, бусад шаардлагатай бараа материалыг улсын нөөцөөс хуваарлаж, хүлээлгэн өглөө. Мандал сум нь нийт есөн багийн 7199 өрхийн  2688 хүн амтай бөгөөд 2016-2017 оны өвөл 113820 мянган толгой мал өвөлжиж байна. Нийт малын 63.8 мянга буюу 56 хувьд нэмэгдэл тэжээл шаардлагатай байгааг орон нутгийн удирдлагууд тодотголоо. Одоогийн байдлаар сумын малчин өрхүүдэд  2800 тонн өвс, 190 тонн  орчим тэжээлийн нөөц байна. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ