• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

2017 оны 7 сарын 21 1127

Нэг. Үндэслэл

Монгол Улсын хүнс болон эмийн аюулгүй байдлыг хангахад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм, уламжлалт эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлсон бодлого, түүнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, баримтад тулгуурлан бий болгоно.

Энэхүү хурал нь дээрх чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

 

Хоёр. Сэдэв

-  Хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний шинжилгээ судалгаа чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;

-  Эм, био бэлдмэл, уламжлалт эм, эмийн технологи, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;

-  Ургамал хамгаалал, хорио цээр, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;

-  Цацрагийн аюулгүй байдал судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;

Гурав. Зохион байгуулалтын үе шат

  1. Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг 2017оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл холбогдох байгуулагуудад хүргүүлж, цахим орчинд  байршуулна.
  2. Эрдэм шинжилгээний өгүүллийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулах комисс хүлээн авна.
  3. Шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор эмхэтгэл болгон хэвлүүлнэ.
  4. Эрдэм шинжилгээний бага хурлын урилга, хөтөлбөрийг оролцогчдод 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

Дөрөв. Эмхтгэлд хэвлүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино:

  1. Өгүүлэл нь МОНГОЛ хэлээр, Microsoft Word программ дээр бичигдсэн байна.
  2. Өгүүллийг А4 хэмжээний бичгийн цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийн үндсэн текстийг Times New Roman фондоор, 11pt, мөр хоорондын зай Single нийт 6-8 нүүр хүртэл байна.
  3. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах бүтэцтэй байна.

3.1         Өгүүллийн нэр - Times New Roman фондоор, 14pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр

голлоно.

3.2         Зохиогчийн нэр, хаяг - Times New Roman фондоор, 12pt, мөр голлоно. зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр байна.

3.3         Хураангуй - Times New Roman фондоор 15 мөр 200  үгэнд багтаан,мөрний эхнээс эхлэх ба мөр хоорондын зай 1sp бичнэ.

3.4         Түлхүүр үг – Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор 4-5 түлхүүр үг хэрэглэж бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

3.5         Удиртгал болон оршил хэсэг- Энэхүү хэсэгт судалгааны мөн чанар, судлагдсан байдал, гол онцлогуудыг бичнэ. Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

3.6         Судалгааны зорилго, зорилт, шинэлэг байдал, ач холбогдол, Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

3.7         Судалгааны хэрэглэгдхүүн, арга зүй – /Судалгааны объект, ажлын хэмжээ, хэрэглэсэн арга зүйн нэр, ашигласан багаж, эм урвалжийн нэр, статистик боловсруулалт ямар аргаар хийсэн гэх мэт/ Times New Roman фондоор, 12pt, зүүн, талдаа  зэрэгцэн бичигдэнэ.

3.8         Судалгааны үр дүн, шүүн хэлэлцэхүй – /Судалгаанаас гарсан үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулан үнэлж дүгнэж тодорхой бичих/ Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа  зэрэгцэн бичигдэнэ.

3.9         Хүснэгт болон зураг нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгт болон зургийн гарчиг нь  Times New Roman фондоор, 12pt, italic хэлбэрээр мөр голлон (хүснэгт 1.., Зураг 1... гэх мэт) бичигдэнэ. Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, La Tex программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага (1) хаалтанд бичнэ.

3.10      Зургийг JPG форматаар, диаграмыг Microsoft Excel програм дээр үйлдэнэ. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner

Ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300-400 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.JPEG өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.

3.11      Дүгнэлт – /Үр дүнд тулгуурласан товч тодорхой байх/ Times New Roman фондоор, 12pt, мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

3.12      Талархал - /Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон, хүмүүсээ бичих/

3.13      Ашигласан хэвлэл- Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэх. Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, сэтгүүл, зохиолын нэрс, вэб хаягийг бичих бөгөөд өгүүлэлд иш татсан дарааллаар дугаарлана. Нэрсийг Times New Roman фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний нэр орсон хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний 3 хүний нэрсийг бичнэ. Ном зүйн зүүлтийг [...] хаалтанд хийнэ. Жишээ нь: [1].

Жич:Эмхтгэлд орох материал нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд засварлаж болох талтай. Өгүүллийг шаардлагын дагуу бичиж, агуулга, найруулга, үг үсгийн алдаанд анхаарч хянуур нямбай хандахыг хүсье!

-     4. Хуралд оролцогчидын мэдүүлэг 

-        Овог нэр /бүтнээр/;

-       Эрдмийн зэрэг, цол;

-       Байгууллагын нэр, албан тушаал;

-       Харилцах утас, факс;

-       E- mail хаяг;

-       Илтгэлийн нэр

 Тав. Өгүүллийг хүлээн авах хаяг

Өгүүллийг b_ngrl@yahoo.соm; хаягаар 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Хуралтай холбоотой асуудлаар дээрх хаягаар болон 99255118, 91009800 дугаарын  утсаар холбогдоно уу!

Зургаа. Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд

-       Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал;

-       Шинжлэх ухааны болон практик ач холбогдолтой;

-       Илтгэх болон хэлэлцэх ур чадвар; 

 Долоо. Шалгаруулалт, шагнал

Шалгаруулалт 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 10 цагаас Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хурлын зааланд явагдах бөгөөд дараах шагналтай:

          I.       Тэргүүн  байр - 1:  Өргөмжлөл, 400,000 төгрөг;

         II.       Дэд байр - 1: Өргөмжлөл, 200,000 төгрөг;

        III.       Тусгай байр - 1: Өргөмжлөл, 100,000 төгрөг;                                                                                                                                              

 

                                                                                                                                                                                                                                          ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС                                      2017 он

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ