• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Дүрс оношилгоо, цацрагийн аюулгүй байдал сэдэвт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

2017 оны 9 сарын 18 733

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Монголын радиологийн нийгэмлэгийн дарга нарын хамтран баталсан хөтөлбөрийн дагуу МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс,Монголын Радиологийн нийгэмлэг “Дүрс оношилгоо, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт сургалт,зөвлөгөөнийгМонголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аймаг, нийслэлийнулсын болон хувийн хэвшлийн нийт58эмнэлгийн180радиологич их эмч, рентген техникч нар оролцлоо.

Сургалтад Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монголын Радиологийн нийгэмлэг зэрэгбайгууллагуудын холбогдох улсын байцаагч, мэргэжилтнүүдэрүүл мэндийн салбарын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал, дүрс оношилгооны тоног төхөөрөмжийн хангамж,өнөөгийн байдал,дэлхийн радиологийн нийгэмлэгүүдийн цацрагийн аюулгүй байдалд анхаарч буй чиг хандлага, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжиж буй өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, рентген кабинетыг зохион байгуулах, түүнд тавигдах шаардрлага, дотоод хяналт,рентген аппаратын чанарын хяналтын дүн, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудлууд,  дүрс оношилгооны алдаа, түүний байдал, нийгмийн даатгалын урамшуулал, хөнгөлөлтийн талаар, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт, байгууллагуудад тавигдах шаардлага зэрэг чиглэлээр хичээл зааж, рентген техникч, радиологич их эмч нарын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлж,1 кридет олголоо

Мөн рентген оношилгооны цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөгөөнд оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг үндэслэн цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангуулахад шаардлагатай 10саналаар зөвлөмж гаргаж холбогдох төрийн  байгууллагуудад хүргүүлэхээр боллоо.

Дүрс оношилгооны их эмч, рентген техникч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан зургийн тоог бууруулж, зургийн чанарыг сайжруулах, цацрагийн аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг тогтмолжуулж өвчтөн, цацрагтай ажиллагчдыгцацрагаас хамгаалах хувийн хамгаалах хэрэгслээр хангах, түүний ашиглалт, хадгалалтын байдалд тогтмол хяналт тавих, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын соёлыг хэвшүүлж ажиллахыг зөвлөсөнач холбогдолтой сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа..

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалт нь эрүүл мэндийн салбарт  2013 оноос хойш зохион байгуулаагүй бөгөөд цаашид тус сургалтыг жил бүр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын радиологийн нийгэмлэг хамтран зохион байгуулж, эрүүл мэндийн яамнаас 1 кридет олгож байхаар шийдвэрлэлээ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ