• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Мод, модон материалын захуудад үзүүлэх сургалт хийв

2017 оны 10 сарын 19 833

“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран Нийслэл хотод Мод, модон материалын захын үйл ажиллагаа явуулдаг 9 аж ахуйн нэгжийн удирдлага, түрээслэгчдийг оролцуулан "Мод, модон материалын нийлүүлэлт ба боловсруулалт түүнийг дагасан хууль бус үйлдэл” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Үзүүлэх сургалтаар:

1.                            Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь  Мод, модон материалын “Сонсголон” захад бэлтгэн нийлүүлэгдэж байгаа болон захаас тээвэрлэгдэн гарч байгаа мод, модон материалыг хяналтын камер, бүртгэлийн хуудсаар хэрхэн хянаж байгааг танилцуулав.

2.                            Зах дээр зүсэгдэж байгаа зүсмэл материалын стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хэрэгжилтийг газар дээр нь зүсвэрийн үйл ажиллагаагаар үзүүлж харилцан туршлага солилцов.

3.                            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн зөв мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд мөнгөн урамшуулал олгох” заалтыг үндэслэн Мод, модон материалын захын үйл ажиллагаа явуулж буй түрээслэгч, иргэдтэй хамтран ажиллах тухай гэрээний төслийг танилцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 Уг үзүүлэх сургалтад Мод, модон материалын 9 захын удирдлагууд болон 90 гаруй түрээслэгч иргэд оролцлоо.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ