• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Импортын хүүхдийн тоглоомын аюулгүй байдлыг хангах нь сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болов

2017 оны 11 сарын 16 1492

МХЕГ-ын Экспорт, импорт,хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгуулж байгаа “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын нэг нь хүүхдийн тоглоом импортлогч, худалдаалагч, хэрэглэгчиргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан энэхүү сургалт, хэлэлцүүлэг юм. Тус сургалтанд тогтоом импортлогч 15 иргэд, аж ахуйн нэгж, 25 цэцэрлэгийн эрхлэгч нарыг урьж, хүүхдийн тогтоомын импортлох үеийн хяналт шалгалт, тоглоомын эрүүл ахуйн шаардлагын талаар мэдээлэл өглөө. 2017 оны 3 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ныг хүртлэх хугацаанд МХЕГ-аас хийсэн тандалт судалгаагаар Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа, Хавирга боомт, Улаанбаатар хотын  “АБТЭМА”, “Материал импекс”, “Ти Ай ложистик”, “Монгол транс”, “Интердесижн”, “Прогресс транс” компаний гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 39 аж ахуйн нэгж, 27 иргэний 10 улсаас импортолсон  182,7 тн, 18951 ширхэг хүүхдийн тоглоомд хяналт шалгалт хийгдсэн  байна.

Түүнчлэн хяналт шинжилгээнд Улаанбаатар хот, 14 аймгийн нийт 129 хүүхдийн цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж буй тоглоомуудыг хамруулсан байна. Тандалтанд хамрагдсан импортын болон цэцэрлэгүүдэд хэрэглэгдэж байгаа хүүхдийн тоглоомуудаас  92 удаа дээж авч шинжлүүлэхэд физик, хими, хүнд металлын шинжилгээний үзүүлэлтүүд нь стандартын шаардлагыг хангаж байгаа боловч зарим хилийн боомтуудаар хувь хүний хэрэглээ гэх нэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн гарал үүсэл нь тодорхойгүй, баримт бичгийн зөрчилтэй тогтоом импортолж, худалдаалах эрсдэл байсаар байна.

Цаашид:

1.Тоглоомонд агуулагдах химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээний хэмжих нэгжүүд харилцан адилгүй байгаа тул нэгж, нэршлийг нэг болгох, стандарт, дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах;

2. Үндэсний болон орон нутгийн лабораториудын хүүхдийн тоглоомонд хийх лабораторийн чадамжийг /ялангуяа зарим хүнд металл, зөвшөөрөгдөх химийн нэгдлүүдийг илрүүлэх / дээшлүүлэх,

3. Импортоор орж ирж буй тоглоомыг хилийн боомт, гүний терминалиар нэвтрүүлэх үед тавих хяналтыг сайжруулах зорилгоор олон улсын сүлжээгээр /RAPIX гэх мэт/ сэрэмжлүүлж, хориглосон тоглоомуудыг хилээр нэвтрүүлэхгүй байх зөвлөмж, чиглэлийг иргэд , аж ахуйн нэгжид өгч байх,

4.Тоглоомын чанар, эрүүл ахуй, шошгын талаар иргэд, хүүхдүүдэд мэдэгдэхүүн өгөх, тоглоомонд агуулагдах хүнд металл, бусад химийн бодисын нөлөөллийн талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хийж байх;

5. Хилээр нэвтрүүлж буй хүүхдийн тоглоомын дагалдах баримт бичгийн бүрдэлд тавих хяналтыг чангатгаж, тухайн улсын экспортын гэрчилгээтэй, олон улсын тэмдэг тэмдэглэгээтэй, биет үзлэгээр шаардлага хангасан тоглоомыг нэвтрүүлэх шаардлагатай байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ