• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЦАГААН БУДААНЫ ТАЛААР ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

2017 оны 12 сарын 19 2709

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас ОХУ-аас 39, БНХАУ-аас-18, Вьетнамаас 16, Тайландаас 4, Японоос 4, АНУ-1, Австрали 1, Казахстанаас 2 компани цагаан будаа импортлох мэдэгдэл авсан байна.

Үүнээс Улаанбаатар хотын гүний хяналтын 8 терминал дээр БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Австрали, АНУ, БНСУ, Тайланд зэрэг 8 улсаас цагаан будаа импортолсон байна. Нийслэлийн хэмжээнд цагаан будаа импортлогч 36 аж ахуйн нэгж байгаа бөгөөд үүнээс 22 аж ахуйн нэгж, иргэн өөрсдөө дахин савлагаа хийж байна.
2017 онд цагаан будаа импортолж, худалдаалдаг 21 аж ахуйн нэгж, 38 иргэний худалдаалж буй үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдал, хадгалалт тээвэрлэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар цагаан будааны ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй, агуулах, савлагааны хэсэг шаардлага хангаагүй, харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст бүртгүүлээгүй, гарал үүсэл тодорхойгүй цагаан будааг савласан зэрэг зөрчил бүхий 3 ААН-д /Хүрэл тайж, МК сторе, Бишрэлт веллмарт/, 3350,000 төгрөг, 1 албан тушаалтанд 720.0 мянган төгрөг, 3 иргэнд 1440.000 мянган төгрөг нийт 7 аж ахуйн нэгжид 5 сая 510 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулж, зөрчил дутагдлыг арилгуулан, 1 иргэний цагаан будаа савлах үйл ажиллагааг зогсоосон.
2017 онд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 100 дээж, цагаан будаа импортлогч, савлагч 28 аж ахуйн нэгж, 7 иргэний хүсэлтээр 39 дээж, нийт 139 дээжийг мэдрэхүй, чийг, гадны хольц, хортон шавж, пестицид, хүнд металлын үлдэгдлийг тодорхойлох үзүүлэлтээр шинжлүүлэхэд 12 дээж 17 үзүүлэлтээр шаардлага хангаагүйгээс 9 дээж мэдрэхүйн үзүүлэлтээр, 2 дээж хугацаа дууссан, 6 дээж хорио цээртэй хортон шавжийн үзүүлэлтээр шаардлага хангаагүй гарсан байна. 


Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүнгээр шаардлага хангаагүй гарсан цагаан будааг савласан, худалдаалж байсан иргэн, аж ахуйн нэгжид Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 4.2 тн цагаан будааг зориулалтын устгалын цэгт устгалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ