• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2018 оны 1 сарын 5 1325

МХЕГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй дунд хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг төлөөлж дэд дарга Г.Сугарбат, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг төлөөлж захирал Б.Цогтбаатар нар гарын үсэг зурав.

Ажиллах, амьдрах, суралцах болон хүрээлэн буй орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийг илрүүлэх, бууруулах, арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, орчны эрүүл мэндийг дэмжих  ажлыг хамтран зохион байгуулахаар болов.

Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

-Нийгмийн мэдээллийн сүлжээнд иргэдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлэг, сурталчилгааны мэдээллийг шторк, инфограф, постер, харандааны түүх хэлбэрээр нийгэмд түгээх ажлыг хамтран зохион байгуулж, харилцан дэмжлэг үзүүлэх.

-Талууд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед мэдээллийг шуурхай солилцох, хамтарсан баг томилох, асуудлыг зөвлөлдөх, хамтарсан шийдвэр гаргах.

-Тандалт, судалгаа, хяналт шалгалт, шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрч эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын төлөвлөлтөд ашиглах.

-Талууд олон улс, бүс нутаг, дотоодын аливаа сургалт, семинар, хурал цуглаанд холбогдох мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, улсын байцаагчдыг хамруулах, ижил мэргэжилтний уулзалт сургалт зохион байгуулах зэргээр өргөн далайцтай хамтран ажиллах юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ