• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

НОРОВИРУСЫН ХАЛДВАРЫН ТАЛААРХ ЗӨВЛӨМЖ

2018 оны 2 сарын 27 1242

 

Норовирусын халдвар нь вирусээр үүсгэгддэг, суулгалт, бөөлжилтийн шинж тэмдгээр илэрдэг, ихэвчлэн хөнгөн болон дунд зэргийн явцтай. Гэхдэ бага насны хүүхэд, ахмад настай хүний дархлааны тогтолцоог дарангуйлдаг.

Халдвар нь өвчтэй хүнээс болон вирусээр бохирлогдсон гар, ус, хоол хүнсээр дамжин халдварладаг. Халдвар авснаас хойш 12-48 цагийн дараа халуурах, суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Сэргийлэлт:

·         Гараа тогтмол савантай усаар угаах;

·         Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайн сахих;

·         Жимс, ногоог сайтар угааж хэрэглэх;

·         Удаан хадгалагдсан хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх;

·         Далайн гаралтай хоолыг гүйцэд болгож хэрэглэх, хясаа идэхээс зайлсхийх;

·         Ундны усны аюулгүй байдлыг хангах, цэвэр усны сав баглааг шалгаж хэрэглэх;

·         Нүүр гарын алчуур, цамц, бусад эд зүйлсийг хоорондоо сольж хэрэглэхгүй байх;

·         Аль болох нэг удаагийн хэрэглээний  аяга таваг хэрэглэх;

·         Хлор агуулсан бодисоор халдваргүйтгэл хийх;

·         Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах;

Сүүлд нэмэгдсэн мэдээ