Хар тамхины хор хөнөөлийг нийгэмд таниулах чиглэлээр хамтран ажиллана
  • Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хар тамхины хор хөнөөлийг нийгэмд таниулах чиглэлээр хамтран ажиллана

2018 оны 3 сарын 9 1882

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Цагаан тахал-Улаан гэрэл” зорилтот төслийн хамтрагч байгууллагаар МХЕГ хариуцсан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллахаар хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж энэхүү аяныг МҮОНТВ, News агентлаг, Зууны мэдээ сонин, Eagle телевиз, Монголын медиа корпорацийн эмэгтэй удирдлагууд санаачлан эхлүүлж байгаа юм.

Хар тамхи, түүний хор хөнөөлийн цаана эмэгтэйчүүд сэтгэл санаа, бие махбодийн зүгээс хохирдог. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын эмэгтэй удирдлагууд хар тамхины асуудлыг сонгон авч санамж бичгийн хүрээнд тууштай ажиллахаар болов. Энэхүү санамж бичгийн нээлтийн үеэр МҮОНТ-ийн захирал Л. Нинжжамц “Хар тамхи өдөр ирэх тусам бидний сэтгэлийг зовоосон асуудлын нэг боллоо. Тиймээс хар тамхи мансууруулах бодисын эсрэг бүх нийтийн байгууллагуудын дуу хоолой болж, иргэдэд хар тамхины хор уршгийг мэдлэг мэдээллээр дамжуулж иргэн хүнд хор хөнөөлийг таниулах болно” гэв. Санамж бичгийн гол зорилго нь хар тамхи, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах явдал юм. Мөн хар тамхины хууль бус наймаа,  үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилготой.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавихтай холбоотой хууль, дүрэм, журам хөтөлбөр Олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг нэгтгэж идэвхжүүлэхэд чиглэгдэж буй.

Өнгөрсөн онд Монгол Улсын гаалийн байгууллага есөн удаагийн үйлдлээр 12 давтамжаар нийт 300 грамм хар тамхи мансууруулах бодисыг илрүүлсэн байна.  Хятад улсад  2008 онд манай улсын иргэн хамгийн анх хар тамхи зөөсөн хэргээр  баривчлагдаж байсан. БНХАУ-ын Эрүүгийн хуульд 50 граммаас дээш хар тамхи зөөвөрлөвөл ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд хар тамхи борлуулсан хэрэгт өртөж байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 38 иргэн хар тамхитай холбоотой асуудлаар ял эдэлж байна. Үүний 37 нь БНХАУ-д, нэг нь Словак улсад ял эдэлж байна.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ