• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Тогтвортой хөгжлийн боловсрол-Тогтвортой хяналт” сэдэвт сургалт зохион байгуулж байна

2018 оны 5 сарын 24 416

БНСУ-ын Инчон хотноо 2015 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Боловсролын дэлхийн чуулга уулзалтыг зохион байгуулж, нийт 160 улс орны 1600 гаруй төлөөлөгчид ирэх 15 жилийн дэлхийн боловсролын шинэ алсын харааг тодорхойлсон  Инчоны тунхаглал “Боловсрол 2030”-ыг баталсан.

Энэхүү чуулга уулзалтаар “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан  чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” гэсэн үндсэн зорилтыг дэвшүүлсэн байна.

Энэхүү зорилтын хүрээнд МХЕГ, БСШУСЯ-тай хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-Тогтвортой хяналт” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Семинар сургалтад мэргэжлийн хяналтын байгууллагын боловсрол, соёлын хяналтын 54 улсын \ахлах\ байцаагч, хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнүүд болон  БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтнүүд  нийт 85 хүн хамрагдаж байна.

 

 “Боловсрол 2030” хөтөлбөрийн  “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан  чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” гэсэн үндсэн зорилтын хүрээнд:

  • Боловсролд болон боловсролоор дамжуулан тэгш боломж, оролцоо, тэгш хамран сургалт;
  • Хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжихүйц сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх;
  • Бүх охид, хөвгүүд үнэ төлбөргүй, албан \заавал\ чанартай бага, суурь боловсрол эзэмших боломжоор хангагдах;
  • Бүх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд чанартай баталгаажсан техникийн боловсрол, мэргэжлийн сургалт, дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангагдах;
  •  Ажил, хөдөлмөр эрхлэхэд холбогдох техникийн болон мэргэжлийн ур чадвартай залуус, насанд хүрэгчдийн тоог эрс нэмэгдүүлэх;
  • Боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар бүх шат болон мэргэжлийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд, залуусыг хамран суралцуулах;
  • Бүх суралцагчид боловсролоор дамжуулан хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван, хүчирхийллийг үл дэмжих, дэлхийн иргэн байх хандлага, төлөвшил, соёлд суралцсан байх;
  • Насан туршийн  суралцахуй \албан бус боловсрол\-г дэмжих;
  • Боловсролын хяналт шинжилгээ, үнэлгээний цогц тогтолцоог хөгжүүлэх гэсэн зорилтууд болон “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-т боловсролын чиглэлээр тусгагдсан зорилтуудын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавих хяналт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг тодорхойлох, энэ чиглэлээр улсын байцаагчдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд  сургалтын зорилго оршиж байгаа юм.

Мөн “Боловсрол 2030” хөтөлбөр, “Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-т дэвшүүлсэн алсын хараа, зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангуулахад МХЕГ, БСШУСЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ