• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хүнсний аюулгүй байдлын сургалт зохион байгуулав

2018 оны 5 сарын 28 839

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд  тусгагдсаны дагуу ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний  анхан шатны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг  хангах нь"  сэдэвт сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтад хүлэмж, газар тариалан эрхлэгчид болон ургамал хамгааллын бодис, бордоо импортлогч, ханган борлуулагч 85 аж ахуйн нэгж, иргэд оролцлоо.

Тус сургалтаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг  хангахад мөрдөгдөх хууль, эрх зүйн орчин, тавигдах шаардлага,  Монгол улс дахь химийн бодис, биобэлдмэлийн  өнөөгийн байдал, эрүүл мэнд, удмын санд нөлөөлөх эрсдэл,   ургамлын гарал үүслийн гэрчилгээ олгох  журмын талаар  мэдээлэл, мэдлэг олгож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг  хангахад мөрдөгдөх хууль, эрх зүйн орчин, тавигдах шаардлага, Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмжийг  тус бүр 100 ширхэгийг хэвлэж тараав.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ