• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний ангилалаар сургалт зохион байгуулав

2018 оны 5 сарын 29 755

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 онд улсын байцаагчдад зориулсан сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд  тусгагдсаны дагуу “Импортын хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний БТКУС-ийн ангилал” сэдэвт сургалтыг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас Гаалийн ерөнхий газрын Сургалт судалгааны төвтэй хамтран зохион байгууллаа.

 

Сургалтад Замын Үүд, Буянт-Ухаа, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт хэлтэс, Өмнөговь аймгийн Шивээ хүрэн, Гашуун сухайт боомт, Сүхбаатар аймгийн Бичигт боомтын Хүнсний чанар, стандартын болон эм биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид, нийт 30 албан хаагч хамрагдлаа.

Сургалтанд Гаалийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, сургалт сулдалгааны төвийн БТКУС-ийн мэргэшсэн багш “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн хууль эрх зүйн зохиуцуулалт, “Уялдуулсан системийн ерөнхий бүтэц, ерөнхий тайлбар, дүрэм, “Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний ангилал”, “барааг ангилах, лавалгаа, баримт бичиг” зэрэг сэдвээр хичээл зааж, дадлага, дасгал ажил хийлээ.

Хил, гүний хяналт шалгалтын явцад барааны БТКУС кодтой холбоотой хүндрэл, бэрхшээлтэй асуудлын талаар улсын байцаагч нар нэгдсэн ойлголтонд хүрч, барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн тухай Олон Улсын конвенци, хууль, эрх зүйн зохицуулалт, бүтэц, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэн, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжүүлэн ажиллахад ач холбогдолтой боллоо.

Сургалтанд хамрагдсан улсын байцаагч нарт “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем, импортын хүнс болон эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний ангилал”-н талаар гарын авлагыг тарааж,  “Сертификат” гардууллаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ