• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хуурамч мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна

2018 оны 10 сарын 4 3325

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна гэх нэрийн дор хуурамч эм хэрэглэсний улмаас ОХУ-д 12 хүүхэд амиа алдсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Дээрх мэдээлэл нь батлагдаагүй, бодит эх сурвалжгүй, ташаа мэдээлэл бөгөөд ОХУ-ын Эмийн зохицуулалтын байгууллагаас мэдээлэгдээгүй, нэр бүхий хуурамч эм хэрэглэсний улмаас тус улсад 12 хүүхэд амиа алдсан золгүй явдал гараагүй байна.

Иймд иргэдийг энэ мэт хуурамч мэдээлэлд автахгүй байх, аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тодруулах, шаардлагатай тохиолдолд утсаар болон өөрийн биеэр хандахыг зөвлөж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага нь WWW.INSPECTION.GOV.MN болон https://www.facebook.com/mergejliinhyanalt/ пэйж хуудсаар мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээн ажилладаг.

Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах 1800-1286, 7012-8012 дугаарын утсыг тогтмол ажиллуулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ