• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Зөвлөгөөн, эрдэм шинжилгээний бага хурал зохиогдлоо

2018 оны 10 сарын 8 573

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори энэ сарын 03-05-ны өдрүүдэд хяналтын итгэмжлэгдсэн лабораторийн нэгдсэн сүлжээний лабораторийн эрхлэгч нарт сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнөөр “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025-2018” стандартын шилжилтийн бодлого, “Биоаюулгүй байдал, биохамгаалал” зэрэг сэдвээр онол, дадлага, лабораторийн биоаюулгүй байдал, ариутгал, халдваргүйтгэл, халдвар хамгааллын хэрэгслүүд, био аюулгүйн анхан шатны дадал, хээрийн нөхцөл дэх биоаюулгүй ажиллагааны арга техникийг бодитоор үзүүлэх зэрэг дадлагажуулах сургалтууд хийгджээ.

Мөн сургалт, зөвлөгөөнд оролцогчид болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутнуудыг хамруулан Эрдэм шинжилгээний бага хурлыг зургаа дахь жилдээ зохион байгуулж, судалгаа шинжилгээний бүтээлүүдийг илтгэн хэлэлцэж, мэдээлэл солилцсон байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ