• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

2019 оны 3 сарын 22 166

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын газраас “ОРГАНИК БОЛОН БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хүнсний чанар, стандарт, мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын 62 байцаагч танхимаар, аймгийн МХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын 68 байцаагч онлайнаар хамрагдлаа. Эдгээр 130 байцаагчид ШУТИС-ийн ҮТИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Пүрэвжав,  ХҮДС-ийн багш профессор Д.Нарантуяа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Батбаатар, НЭМҮТөвийн ЭША Т.Төмөрбат нар онолын мэдлэг өгөхийн зэрэгцээ олон улсын туршлагаас хуваалцав.

Мөн НМХГ-ын улсын байцаагч Х.Чимгээ   худалдаа, үйлчилгээнд хэрэглэгдэж буй зарим нийлэг уутанд хийсэн  хэмжилтийн дүнг танилцуулж, оролцогчдыг практик дадлагад хамруулав. Худалдааны газарт хэрэглэгдэж буй бүх төрлийн уутнууд /тасалдаг болон жижиглэн савлагаанд хэрэглэгддэг уут, том хэмжээтэй тор/, гурилан болон мах, махан бүтээгдэхүүний савлагааны уутнууд зэрэг нийт 300 гаруй нийлэг уутанд хэмжилт хийсэн ба үүнээс 64.5% нь шаардлага хангаж, 35.5% нь шаардлага хангаагүй дүн гарчээ.

Эдгээр уутуудыг байцаагч нарт болон “Бөмбөгөр” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлж буй 50 орчим худалдаа эрхлэгчид дэлгэн үзүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.  Сургалтыг онол практик хосолсон хэлбэрээр явуулж, худалдаа эрхлэгчид болон олон нийтэд зориулсан зөвлөмж, мэдэгдэл гарган түгээсэн нь үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадахуйц үр дүнтэй арга хэмжээ болов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ