• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Монголчууд хоногт нэг цайны халбага давс “иддэг”

2019 оны 3 сарын 26 457

Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг бөгөөд гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдраас шалтгаалан нас барах эрсдэлтэй байдаг. Эдгээр өвчний шалтгаануудын нэг болох давс нь цусны даралтыг ихэсгэж тархины харвалт, зүрхний өвчин, ходоодны хавдар, яс сийрэгжилт болон бөөрний өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй.

Насанд хүрсэн хүний хоногт авах давсны хэмжээ 5 гр байдаг бол манай улсын хувьд насанд хүрэгчдийн 80 хувь нь хоногт дунджаар 11 гр буюу нэг цайны халбага давс хэрэглэдэг аж. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, нийтийн хоолны 80-аас илүү хувь нь давс ихтэй байна.

НҮБ-аас дэлхийн хүн амын давсны хэрэглээг бууруулахаар зорилт тавьсан бөгөөд энэ жилийн тухайд хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар хоолны орцноос хасах асуудалд анхаарал хандуулж байна. ЭМЯ, ХХААХҮЯ, БСШУСЯ, МХЕГ болон НЭМҮТ хамтран “Давсыг хоолны цэснээс хасъя” уриан дор мэдээлэл, сурталчилгааг олон нийтэд хүргэж байгаа бөгөөд хоолыг давсаар биш цагаан гаа, гоньд, улаан, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар амтлах, цайг давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзаж давсны хэрэглээгээ багасгахыг уриалж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ