• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзав

2016 оны 10 сарын 10 317

Бугат хотын орлогч дарга ЛюЖи хэлэхдээ “ӨМӨЗО-ны хувьд Монгол Улсын баруун бүсийн аймгаас Гашуун сухайт-Ганц модны боомтоор мах махан бүтээгдэхүүнийг экспортлохоор болсон. Харин  одоо Ханги-Мандалын боомтоор Дорноговь аймгаас мах махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй байна. Тиймээс танай МХЕГ-аас бидний саналыг дэмжин ажиллахыг хүсч байна” гэсэн юм.

Харин МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж уулзалтын үеэр “ӨМӨЗО-ны Бугат хотын албаны хүмүүс ирж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярьж байгаад таатай байна. Хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар танай хотын удирдлагууд санаачлагатай ажиллаж байгаад бид бүхэн баяртай байна. МХЕГ-ын хувьд БНХАУ-ын талаас Дорноговь аймагт ирж судлагаа хийгээд, мах, махан бүтээгдэхүүн гаргаж болно гэсэн шийдвэр гаргах юм бол бидэнд татгалзах зүйл байхгүй. Та бүхнийг дэмжин ажиллахад бэлэн” гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ