• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ИМПОРТЛОГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2019 оны 5 сарын 31 124

“Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” аяны хүрээнд Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох тусгай зөвшөөрөл бүхий 50 гаруй байгууллагын төлөөллийг хамруулан сургалт зохион байгууллаа. Сургалтаар цацрагийн үүсгүүртэй эмнэлгийн рентген болон бусад тоног төхөөрөмжийг импортлоход тавигдах шаардлага, эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн зэрэгцээ импортлогчдын үйл ажиллагаанд гарч буй сайн туршлага, зөрчил дутагдал түүнийг арилгахад анхаарах асуудал, дотоод хяналт шалгалтыг үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Эрүүл мэндийн яам хамтран оролцож эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанар байдал, салбарынхаа дотоодын хяналт шалгалт тохируулгын талаар танилцуулсан нь энэ сургалтын онцлог байв.   

Ионжуулагч цацрагийн үүсгүүрийг импортлоход нэмэлт тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж үйл ажиллагааг зогсоох, өндөр торгууль шийтгэвэр ногдуулдаг болохыг импортлогчдод сэрэмжлүүлж, эрсдэлээс сэргийлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ