• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЭРСДЭЛИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2020 оны 1 сарын 13 68

МХЕГ эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлээд 10, Шилэн хяналтын цахим системийг нэвтрүүлээд 5 жил болж байна. МХЕГ-ын эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газраас 2011-2019 онд хийгдсэн хяналт шалгалтын объектын эрсдэлийн төлөв байдалд дүн шинжилгээ хийснээ олон нийтэд танилцууллаа.

Эрсдэлийг удирдаж, аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн хяналт, аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналт, хэрэглэгчийн хяналтыг тэгш оролцоотой хөгжүүлэх зорилт тавьж, эрсдэлийг удирдах шийдвэр гаргахад  хяналт шалгалтын болон эрсдэлийн үнэлгээний мэдээллийг цахим системээр хүлээн авч, ашиглах арга зүйд сургалаа.  

Мөн дотоод хяналтын соёл нэвтрүүлсэн түшиц байгууллагаар бэлтгэхээр сонгосон нийслэлийн 8 бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Улсын хэмжээнд 30 түшиц байгууллага бэлтгэж, эдгээр байгууллагууд бусад байгууллагуудтай туршлагаа хуваалцаж, манлайлан ажиллах юм.

Тус арга хэмжээнд бизнес эрхлэгчид өөрсдийн хүсэлтээр оролцох саналаа ирүүлж, Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь, Булган, Сэлэнгэ, Ховд, Завхан, Орхон аймаг, нийслэлийн бизнес эрхлэгчид болон төрийн, төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 100 хүн оролцжээ.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ