• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

МХЕГ-ын ахмад ажилтан хамт олондоо дэмжлэг үзүүлж, хандив өглөө

2020 оны 3 сарын 9 17964

Мэргэжлийн хяналтын байгууллагын ахмад ажилтан, Ахмадын зөвлөлийн дарга Г.Нанзад шинэ коронавирус /COVID-19/–ийн дэгдэлт, өвчлөлөөс урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй МХЕГ-ын хамт олонд дэмжлэг үзүүлж, нэг сарын тэтгэврээ хандивлалаа. 

Тэрээр, “Аливаа аюул, эрсдэл, өвчний үед Мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүн эгнээнд ажилладаг, ялангуяа хил дээр ажиллаж буй мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хамгийн түрүүнд өвчлөл, эрсдэлтэй нүүр тулж байдаг. Энэ албанд олон жил ажилласны хувьд ямар хүнд хүчир, эрсдэлтэй ажил гэдгийг мэддэг болохоор хамт олондоо сэтгэлийн дэм өгч байна” гэв.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ