2017 оны 1 сарын 23 2928
МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Боловсрол, соёлын хяналтын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт онлайн семинар зохион байгууллаа. Семинарт Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газар, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар, Хууль зүй, мониторингийн хэлтэс, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид оролцов. Энэ үеэр “Боловсролын салбарын хууль дахь хяналтын зохицуулалт”, “Эрсдэлийн удирдлагын чиглэлээр 2017 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээрх хяналт шалгалтад хийсэн дүн шинжилгээ, тандалт судалгаанд анхаарах асуудал”, “Соёлын хяналтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Tweet