• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

МХЕГ-аас JCI-ийн чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах явцтай танилцаж үүрэг чиглэл өглөө

2017 оны 5 сарын 30 788

JCI байгууллагын олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдна. Тус чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах МХЕГ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хурлаас (МХЕГ, НМХГ, Буянт-Ухаа боомт дахь ХМХА) дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:

1. НМХГ-аас JCI-ийн үйл ажиллагаа зохион байгуулах хорооноос ирүүлсэн объектийн урьдчилсан хяналт шалгалтыг дуусгаж, гүйцэтгэлийн хяналтыг 6 сарын 5-ны дотор хийж дүн мэдээг МХЕГ-т ажлын хэсгийн нарийн бичгийн даргад ирүүлэх;

2. НМХГ-аас хяналт шалгалтаар зөрчилтэй гарсан төлөөлөгчдийн үйлчилгээнд оролцох боломжгүй газруудын мэдээллийг 05 сарын 30-ны дотор гаргаж өгөх, ажлын хэсгээс JCI-ын зохион байгуулах хороонд явуулах;  

3. Хяналтын газруудаас сургалт, сурталчилгааг үлдсэн хугацаанд түлхүү зохион байгуулах. Ажлын хэсгийн төлөвлөгөөний  2.7-д тусгагдсан сургалтыг ЭМБСХГ, ХАБХААХГ, 2.8-д тусгагдсан сургалтыг ЭМБСХГ, НМХГ хамтран үр дүнтэй холбогдох газрыг бүрэн хамруулж зохион байгуулах;

4. Холбогдох чиглэлийн зөвлөмжүүдийг яаралтай боловсруулж хүргүүлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх/төлөвлөгөөний 2.6-д тусгагдсан зөвлөмжийг ХАБХААХГ, ЭМБСХГ, ДБХГ хамтран боловсруулж хүргүүлэх, ХАБХААХГ-аас зөвхөн хадгалалт, тээвэрлэлтийн талаар зөвлөмж гаргасан байна.

5. Ялангуяа Монгол орны өвөрмөц хэв маяг, хоол хүнсний онцлог хэв шинжийн талаар, хүнснийг зөв сонгох, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх талаар иргэд, зочдод зориулсан зөвлөмж, мэдээлэл бэлтгэж түгээх;

6. Чуулга уулзалтын үеийн хяналт шалгалтад ажиллах байцаагчдын хувцаслалтыг жигдрүүлэх, шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх, хяналт шалгалт хийх унаа, машин, бензин шатахууныг зохицуулж өгөх,

Зочдын өдрийн хоол зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт шалгалтыг сайн хийж, явуулын лаборатори ажиллуулах;

7. ХАБҮЛЛ, Нийслэлийн лаборатори шинжилгээ хийх бэлэн байдлыг хангах;

8. Ажилтнуудын ээлжийн амралтад зохицуулалт хийх, хүний нөөцийг зөв хуваарилах;

9. Буянт-Ухаа ХМХА төлөөлөгчид, тэдний ачаа, тээшид хийх хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулж, чирэгдэлгүй үйлчлэх бэлтгэлийг хангах;

10. JCI-ийн арга хэмжээний үеэр МХЕГ дээр хариуцлагатай жижүүр ажиллуулах хуваарь гарсан. Ажлын хэсгүүдээс ямар нэгэн зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд яаралтай хариуцлагатай жижүүрт мэдээлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллах;

11. НМХГ, БУ ХМХА -ууд JCI-ийн арга хэмжээний үед хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах;

12. Чуулга уулзалтын арга хэмжээ дуусмагц хяналт шалгалтын мэдээ, тайланг удирдамжийн дагуу дэлгэрэнгүй бичиж МХЕГ-т ирүүлэх;

 

13. Чуулга уулзалтын үеэр илүү цагаар ажилласан ажилтнуудын илүү цагийн асуудлыг дотооддоо боломжит хувилбараар зохицуулалт хийх;

JCI зохион байгуулах хорооны зүгээс:

1. Хуралд оролцох төлөөлөгчдийн нэрс, ирэх, буцах цаг хугацааны талаарх мэдээллийг яаралтай гаргаж ирүүлэх;

2.Төлөөлөгчдийн хувийн хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын мэдээллийг гаргаж ирүүлэх;

3. Хоолны үзэсгэлэн зохион байгуулахаар хэдэн орноос ямар, ямар хүнсний бүтээгдэхүүн хэн оруулж ирэх мэдээллийг яаралтай гаргаж ирүүлэх;

 4. Арга хэмжээний үеэр шаардлагатай мэдээллийг шуурхай дамжуулж холбогдож ажиллах хүнийг томилж, МХЕГ-ын хариуцлагатай жижүүртэй уялдаа холбоог хангаж ажиллах;

5. Ямар нэгэн эрсдэл гарсан үед яаралтай арга хэмжээ авах бусад байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах/гал, ус, эмнэлэг гэх мэт/ 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ