• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Туул голын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр уулзалт зохион байгуулав

2017 оны 6 сарын 6 333

МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран  байгал орчны хуулиудын хэрэгжилтийг хангах, тусгай хамгаалалттай газар нутаг дах ариун цэврийн байгууламжийн шийдэл, Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын хөрсний бохирдлыг бууруулахад аялал жуулчлалын байгууллагуудын оролцоо сэдэвт уулзалт ярилцлагыг  05 дугаар сарын 26-нд зохион байгуулав.

Уулзалтад Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ