• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Хоол хүнсээр дамжих хордлогот халдвараас урьдчилан сэргийлэхэд зөвлөн тусаллаа

2017 оны 6 сарын 7 359

Улаанбаатар хотноо 2017 оны 6 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулах “JCI” олон улсын байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалт /ASPAC/ болохтой холбогдуулан бэлэн байдлыг хангуулах хүрээнд зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын хууль тогтоомж, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлж, дотоод хяналтыг хэвшүүлэх замаар хоол хүнсээр дамжих хордлого, хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийт 110 хүнийг хамруулж, хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, түргэн гэмтэх бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, температурын хяналт тавих чиглэлээр зөвлөмж бэлтгэн хүргүүлж, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ