• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөв

2017 оны 6 сарын 16 1237

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ андайлгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг ёслол хүндэтгэлтэйгээр өргөдөг билээ.

Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг тохиолдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангуулах өндөр хариуцлагатай үйл хэрэгт нэгэн зорилгоор зүтгэхээр төрийн албан хаагчийн тангараг өргөлөө. Ёслолын ажиллагааг нээж МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хэлсэн үгэндээ: “Төр, түмнийхээ төлөө чин шударгаар ажиллахаа тангарагласан Та нөхөд маань төрийн хяналтын хурц хараа нь болж, хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх, хүн ардынхаа сайн сайхан амьдралын баталгааг хангах үйл ажиллагаанд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, мэргэжлийн хяналтын байгууллагын нэр төрийг эрхэмлэн ажлын өндөр амжилт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ