• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Ажлын байранд тоосны өртөлтийг зохицуулах багц стандартуудыг танилцуулах хэрэгжүүлэх арга зүйн сургалт боллоо

2017 оны 8 сарын 30 104

Монгол Улсын Засгийн газрын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбоотой стандартуудыг Европын болон олон улсын стандартад нийцүүлж, нутагшуулах, ажилтны эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах талаар хууль  тогтоомж эрх зүйн актуудыг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх талаар манай байгууллага Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн яам, эрдэм шинжилгээ, судалгаа, их дээд сургуулиудтай байнга хамтран ажиллаж байна.

2015 онд  хөдөлмөрийн салбарт мөрдөж байгаа  улсын стандартуудад  хийсэн үзлэгийн дүнгээр нийт стандартын 60 гаруй хувийг шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан ба ХНХЯ болон МХЕГ, СХЗГ –ын төлөвлөгөөнд жил бүр 5-аас доошгүй стандартыг шинэчлэх зорилт тавьж, 2016-2017 онд 7 стандартыг шинэчлэх болон шинэчлэн боловсруулж батлуулаад байна. Энэ онд шуугиан доргион, гэрэлтүүлэг зэрэг стандартуудыг шинэчлэхээр төлөвлөөд байна.

Манай байгууллага  хяналт шалгалтын ажлын зэрэгцээ хууль, дүрэм журам,  стандартыг сурталчлах, хэрэгжүүлэх арга зүйн  сургалтыг  жил бүр төлөвлөн чиглэл бүрээр мэдээллийн олон хэлбэрийг ашиглан зохион байгуулж байна.

“АЖЛЫН БАЙРАНД ТООСНЫ ӨРТӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ БАГЦ СТАНДАРТУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ сургалтаар 2017 оны 4 дүгээр сард Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлөөр хэлэлцэгдэж батлагдсан тоосны холбоотой багц шинэ стандартуудыг танилцуулах хийх гэж байна.

 

Монгол Улсад  бүртгэгдсэн мэргэжлийн өвчний судалгаанаас харахад тоосны шалтгаант уушигны өвчин 60 гаруй хувийг эзэлдэг ба дээрх өвчнөөр өвчилсөн тохиолдолд өвчтөн эдгэрэлт муу, энэхүү өвчний хүндрэлээр нас барах тохиолдол элбэг байдаг. Иймд дээрх өвчлөлийг бууруулахад өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гол арга хэмжээ бол тоосны өртөлтөөс хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах явдал юм. Энэхүү стандартуудыг  судалж, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох нь  мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх гол ач холбогдолтой болно.

Дээрх сургалтыг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Герман Улсын Физик техникийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.  

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ