• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Танд зөвлөе” сургалтад 16 аж ахуйн нэгжийг хамрууллаа

2017 оны 9 сарын 14 65

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Танд зөвлөе” сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад ан, ангийн олдвор, олзвор экспортлогч 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар хамрагдав.

Энэ үеэр “Зэрлэг ан, амьтан тэдгээрийн эд эрхтнээр дамжин халдварладаг өвчин үүсгэгч”, “Ангийн зөвшөөрөл олгоход баримтлах хууль, дүрэм”, “Хил хорио цээрийн газраас баримталж буй бодлого”, “Мал эмнэлгийн хилийн хяналт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгсний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ

 

Сургалтын зорилго нь экспортын бараа, бүтээгдэхүүний хяналт, холбогдох хууль дүрмийг сурталчлан таниулах, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслахад чиглэсэн бөгөөд нэмэлт мэдээлэл бүхий гарын авлага түгээв. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ