• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Дүрс оношилгооны эмч, техникчдийн үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулж байна

2017 оны 9 сарын 15 2252

Улсын хэмжээнд дүрс оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор “Дүрс оношилгоо, цацрагийн аюулгүй байдал” сэдэвт Уулзалт зөвлөгөөнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Монголын радиологийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

Манай улсад ионжуулагч цацрагийн үүсгүүрийг хамгийн ихээр хэрэглэж буй салбар нь эрүүл мэндийн салбар юм. 2017 оны байдлаар манай улсын эрүүл мэндийн салбарт 180 гаруй байгууллагад 370 гаруй рентген аппарат төхөөрөмжийг рентген оношилгоонд ашиглаж байгаа бөгөөд эдгээр байгууллага, аж ахуйн нэгжийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийг өргөнөөр хэрэглэх болсонтой уялдуулан дэлхий нийтээр Дүрс оношилгооны цацрагийн аюулгүй байдалд анхаарч буй чиг хандлага, тулгамдаж буй асуудал, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологид суурилсан дүрс оношилгооны аргууд болон хамгийн сайн туршлагыг судлах, улмаар манай улсын хэмжээнд Дүрс оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цацрагтай ажиллагч эмч, ажилтнуудын ажлын нөхцөлийг сайжруулахад энэхүү уулзалт зөвлөгөөний зорилго  оршиж байгаа билээ.

 

Рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудад рентген цацрагийн үйлчлэлээс хамгаалах хамгаалалтын бүхий л арга хэмжээг авах шаардлагатай бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбогдолтой Цөмийн энергийн тухай хууль болон эрх зүйн хүрээнд шинээр батлагдан гарсан Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн аюулгүйн норм-2015 зэрэг холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах, байгууллагад цацрагийн аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэх  шаардлага  чухлаар тавигдаж байна.

 

Жил бүр эрүүл мэндийн салбарт ашиглаж буй цацрагийн үүсгүүрийн хэрэглээ ихсэж байгаатай холбогдон сүүлийн дөрвөн жилд цацрагтай ажиллагчдын тоо 2 дахин өссөн бөгөөд үүнтэй уялдан ажлын байрны цацрагийн хамгаалалт, нөхцөлийг сайжруулах, энэ салбарт гарч буй нийтлэг зөрчил дутагдлыг бууруулах улмаар мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага гарч байна.

Рентген оношилгооны техник технологи сайжрах, шинэчлэгдэхийн хэрээр боловсон хүчнийг бэлтгэх, тухайн тоног төхөөрөмжид суурилсан чадамжийг бий болгож цацрагтай аюулгүй ажиллах арга зүйд сургах, чанарын баталгаажилтын шаардлага хангасан аппарат төхөөрөмжөөр оношилгоо хийх, рентген шинжилгээний үед ажилтан өөрийгөө болон өвчтөн үйлчлүүлэгчдийг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна.

Мөн энэ салбарт ажиллаж буй цацрагтай ажиллагчдын эрүүл мэндийн болон нийгэм, хөдөлмөр хамгааллын асуудал чухлаар тавигдаж байна.

Энэхүү чуулга уулзалтаар эдгээр бүх асуудлын талаар харилцан зөвлөлдөж, хамтдаа хөгжил дэвшилд хүрэх зорилгод нэгдэх юм.

Чуулганыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Радиологийн нийгэмлэг болон Ази, Номхон далайн бүс нутгийн Дүрс оношилгооны нийгэмлэг, Монголын Дүрс оношилгооны Техникчдийн Нийгэмлэг хамтран 3 өдрийн туршид зохион байгуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ