• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Их дунд эрсдэлтэй аж ахуй нэгжүүдэд зөвлөгөө өглөө

2017 оны 9 сарын 18 1030

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо заслын газруудад хийсэн хяналт шалгалтанд 86 аж ахуй нэгж иргэн хамрагдсан бөгөөд 3.16 кодтой гоёлын гоо заслын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгах хяналтын хуудсаар үнэлгээ дүгнэлт өгөхөд 50 нь их дунд эрсдэлтэй гарчээ. Дээрх газрууд “Эрүүл ахуйн тухай хуулиар хориглосон арьс салст гэмтээх үйлчилгээ г үзүүлж цусаар дамжих халдварыг тараах эрсдлийг бий болгож байна. Иймд гоёлын гоо заслын газруудад хийж буй арьс гэмтээх үйлчилгээг зогсоох  улмаар салбарууд хамтын ажиллагаагаа сайжруулах талаар хэлэлцэж санал зөвлөгөөн боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд  МХЕГ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн  эрүүл мэндийн  газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын үсчин гоо засалчдын холбоо, Стандарт хэмжилзүйн газар бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ