• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийх мэдлэг чадвар, дадлагыг дээшлүүлэх сургалт эхэллээ

2017 оны 10 сарын 9 3266

Хот суурин, барилга байгууламжийг барих газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад хүлээн авахад байгаль, нийгэм, ахуйн орчноос хүний эрүүл мэндэд үзүүлж болох сөрөг нөлөөллийг тодорхойлж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хяналтын нэг хэлбэр бол эрүүл ахуй, халдвар хамгааллын урьдчилсан хяналт юм.

Засгийн Газрын 2010 оны 310 дугаар тогтоолоор “Ариун цэврийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр заалтыг хүчингүй болгосноор эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг хийхгүй болсон.

Ингэснээр үйлдвэр, үйлчилгээний газар болон ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд барилга барих, барилга хоорондын зай зөрчигдөж байгалийн гэрэлтүүлгийг хязгаарлах, эрүүл мэндийн барилга байгууламжийн эрүүл ахуйн төлөвлөлтийн норм зөрчигдсөнөөс эмнэлгийн дотоод халдвар гарах, сургууль хүүхдийн байгууллагын агааржуулалт, гэрэлтүүлэг, хичээлийн анги танхимын норм хэмжээ эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдсэнийг хяналт шалгалтаар тогтоосон. 

Энэхүү асуудлыг бодлогын яамдад мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа тавьж ажилласнаар 2016 онд “Эрүүл ахуйн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд нийт 7 заалт орж, урьдчилсан хяналт хийх эрх зүйн орчин бүрдсэн.

“Эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, эрүүл ахуйн урьдчилсан хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор МХЕГ, аймаг, нийслэлийн МХГ-ын орчин, хүнс, хүүхэд, халдвар судлалын асуудал хариуцсан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ 140 байцаагчдыг хамруулсан 5 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ