• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Физикийн багш нарт цацрагийн тухай сургалт зохион байгуулав

2017 оны 10 сарын 13 1337

Мэргэжлийн хяналтын байгууллага нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг жил болгон үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын физикийн багш нарт зориулсан семинар зохион байгууллаа.

Уг семинарт Улаанбаатар хотын 60 ерөнхий боловсролын сургуулийн 75 физикийн багш нар хамрагдан цөмийн энергийн салбарын талаар Монгол улсад баримтлаж буй бодлого, эрх зүйн орчин, цацрагийн хяналтын байгууллагын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цацрагийн тухай үндсэн ойлголтын талаар мэдээлэл авлаа. Мөн цацрагаас хамгаалах үндсэн аргуудтай танилцсаны үндсэн дээр цацрагийн хэмжилтийн багаж ашиглан дасгал ажил хийж гүйцэтгэлээ.

Энэхүү семинар нь физикийн багш нараар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цацрагийн талаарх мэдлэгийг сайжруулахад  тус дөхөм болсон ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ