• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ЯПОН УЛСЫН АТОМЫН ЭНЕРГИЙН АГЕНТЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2017 оны 11 сарын 3 982

Япон Улсын Атомын энергийн агентлаг нь Японы Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамтай хамтран Зүүн өмнөд Азийн 10 улсын цөмийн энергийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор “Реактор инженер”, “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” гэсэн 3 чиглэлд “Сургагч багш бэлтгэх хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2 улсын байцаагч “Гадаад орчны цацрагийн хяналт”, “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж, 2017.08.28-09.08-ны өдрүүдэд дээрх 2 сургалтын дагалдах сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат, Япон Улсын Атомын энергийн агентлагийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн ерөнхий менежер Такэши Сакурай, Ёшихиро Накано, нарийн бичгийн дарга Маюүка Шимада нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар 2017 онд зохион байгуулагдсан сургагч багш бэлтгэх сургалт болон түүний дагалдах сургалтын явц, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санал бодлоо солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ