• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИС ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖТЭЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙВ

2017 оны 11 сарын 3 84

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд “Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр химийн бодис импортлох, ашиглах, тээвэрлэх үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагууд, химийн бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгт химийн бодис импортлох, ашиглах, тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг  оролцуулж Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хими, химийн технологийн хүрээлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар, Цөмийн болон цацрагын аюулгүй байдлын хяналтын газар, Хөдөлмөр, нийгэм, хамгаалал, тусгай хяналтын газрын  мэргэжилтэн, улсын байцаагч нархолбогдох хууль тогтоомж, стандартын шаардлагууд, химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах, тээвэрлэх, худалдах, устгах үйл ажиллагааны явцад нийтлэг илэрч буй зөрчил, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч, харилцан санал солилцлоо.
Импортлогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, гадаад худалдааны цахим нэг цонхны системийг бий болгох, импортлох, ашиглах тусгай зөвшөөрөл олгох химийн хорт болон аюултай бодисын нэр төрөл, тоо хэмжээг шинэчилж тодорхой болгох, ашиглах боломжгүй болсон химийн бодис, химийн бодисын сав, баглаа, боодол (аюултай хог хаягдал)-ыг түр хадгалах, устгах зориулалтын байгууламжийн асуудлыг шийдвэрлэх, химийн бодист хяналт шалгалт хийдэг байцаагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг саналыг дэвшүүллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ