• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” аяны арга хэмжээ Буянт-Ухаа боомтод боллоо

2017 оны 11 сарын 8 2970

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгуулж байгаа “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны арга хэмжээ “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Зорчигчдын танхимд боллоо. Арга хэмжээнд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын удирдлагууд, Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны дарга Б.Отгонцэцэг тэргүүтэй албаны хүмүүс, ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хилийн 0218 дугаар анги, агаарын тээвэр дэх Цагдаагийн тасаг, авиакомпаниудын төлөөлөл, улсын /ахлах/ байцаагчид, иргэд зорчигчид оролцов.  

Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны дарга Б.Отгонцэцэг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Буянт-Ухаа боомт дахь ХМХА Монгол Улсын агаарын хилээр олон улсын хөл хориот болон мал амьтны халдварт өвчин, гадаад дотоод хорио цээртэй ургамал, хөнөөлт шавьж, ургамлын өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, өвчтэй болон өвчний сэжигтэй мал, амьтан, ургамал тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байх, үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо, хамтран ажилладаг байгууллагуудын дэмжлэг чухал ач холбогдолтой билээ. Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон ажлуудаас дурдвал, Монгол Улсын хилийн боомтуудын нэгдсэн мэдээллийн сайттай болох санаачлага гаргаж, нээлтээ хийхэд бэлэн болон байна. ДЭМБ-аас Буянт-Ухаа боомт дахь Хилийн нэвтрэх цэгт “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн” чадавхийг үнэлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, үнэлгээгээ ахиулаад байна.  “Жи Си Ай” Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтын зохион байгуулалтад оролцож, хурлын төлөөлөгчдийг улсын хил нэвтрэх үеийн хяналт шалгалтыг шуурхай хийж, бэлэн байдлыг хангуулахад онцгой анхаарч ажилласныг энд мөн дурдах учиртай” гэлээ.  

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Буянт-Ухаа боомт дахь ХМХА-наас 15 бүтээлч ажил хийхээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд хилийн боомтод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлүүлэх, хилийн нэвтрэх цэгт хүний хөл хориот өвчний сэжиг илэрсэн үед хариу арга хэмжээ авах журмыг эцэслэн МХЕГ-ын даргын тушаалаар батлуулах, хил дамнасан халдварт өвчин, хорио цээртэй зүйлсээс урьдчилан сэргийлэх, барааг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэхэд тавигдах шаардлагын талаар гарын авлага, шторк бэлтгэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагад сурталчлах ажлыг эрчимжүүлэх, нийт албан хаагч, улсын байцаагчдыг сургалтад хамруулах зэргийг дурдаж болно.  

Энэ арга хэмжээний үеэр ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хилийн 0218 дугаар анги, агаарын тээвэр дэх Цагдаагийн тасаг, авиакомпаниуд оролцож, иргэдэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа сурталчиллаа. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ