• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Химийн хорт болон аюултай бодис, хүнсний бараанд тавих хяналт шалгалт сэдэвт сургалт

2017 оны 11 сарын 13 1778

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд “Химийн хорт болон аюултай бодис, хүнсний бараанд тавих хяналт шалгалт” сэдэвт сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд  Замын-Үүд, Буянт-Ухаа,  Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, Бичигт, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Арцсуурь, Булган, Цагааннуур, Баянхошуу боомт дахь Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  байгаль орчны хяналтын болон хүнсний чанар, стандартын хяналтын нийт 39  улсын /ахлах/ байцаагчид хамрагдав.

Сургалтын явцад улсын байцаагчдад химийн хорт болон аюултай бодисын олон улсын болон үндэсний ангилал, ахуйн химийн бодисын зохистой хэрэглээ, тэдгээрийн найрлага,  барилгын салбарт шинээр хэрэглэгдэж буй химийн гаралтай материалууд, хүнсний чанар, аюулгүй байдлын талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгөх, гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрч буй химийн хорт болон аюултай бодис, хүнсний бараанд хийж буй хяналтын шалгалтын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлах, “Грийн химистри” компанийн  химийн агуулахын үйл ажиллагаатай танилцаж, агуулахын барилга тавигдах шаардлагын талаар туршлага судлах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ