• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Гашуунсухайт боомт дахь албан хаагчдын ундны усны асуудлыг шийдвэрлэв

2017 оны 11 сарын 13 982

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах асуудал олон жил яригдсан ч шийдвэрлэгдэхгүй удааширснаас шалтгаалан тэнд ажиллаж байгаа албан хаагчид Цагаан хадаас зөөвөрлөн авчирсан усыг худалдан авч хэрэглэж байна. Хатуулаг ихтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэх нь албан хаагчдын хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлыг ч ихэсгэдэг байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Шадар сайдаар ажиллаж байхдаа өгсөн үүргийн дагуу МХЕГ-аас энэ асуудлыг Засгийн газарт оруулж, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар тогтоолоор хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлснээр цистерн автомашиныг тендерээр худалдан авч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олонд гардуулан өглөө. Эрүүл ахуйн шаардлага хангасан ус худалдан авах, тээвэрлэхтэй холбоотой бүхий л зардлыг улсын төсвөөс ийнхүү шийдвэрлүүлсэн нь Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын 200 гаруй албан хаагчдыг ундны цэвэр усаар өдөр тутам хангах бололцоотой болж байна. Мөн ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн ашиглалтын нөхцөл дээшилснээр хүн, мал, амьтны гоц халдварт өвчин улсын хилээр орж ирэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Гашуунсухайт боомт дахь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад төрийн байгууллагууд анхаарч ажиллах талаар Хүний эрхийн комиссоос өгсөн чиглэлтэй нийцэж байгаа юм.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ