• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Код-9 ширээний дасгал сургуулилт боллоо

2017 оны 11 сарын 15 370

“ХИЛИЙН ХЯНАЛТ-ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО” сэдэвт сарын аяны хүрээнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Эрүүл мэндийн асуудалтай холбоотой үүссэн онцгой байдал” буюу Код-9 ширээний дасгал сургуулилтыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. 


Ширээний дасгал сургуулилтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний нисэхийн цагдаагийн хэлтэс, “Чингис хаан” Олон улсын нисэх буудал, Агаарын тээвэрлэгч байгууллагууд хамтран оролцов. 


Хилийн нэвтрэх цэгт Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хил хяналтын байгууллагууд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн нь улсын /ахлах/ байцаагч, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлсэн үр дүнтэй дасгал сургуулилт боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ