• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хаалтын арга хэмжээ боллоо

2017 оны 12 сарын 1 453

 

 “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сэдэвт сарын  аяны төлөвлөгөөний дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Ахмадуудаасаа суралцъя” сэдэвт танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулж, хилийн хорио цээрийн хяналтын салбарт ажиллаж байсан  ахмадуудаас зөвлөмж зөвлөгөөг ХМХА, хэлтсийн удирдлага, улсын /ахлах/ байцаагч нарт хүргэлээ.

     Сургалтын дараа сарын аяны төлөвлөгдсөн ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн хаалтын арга хэмжээг хийлээ.

     ЭИХХЦХГ-аас аж ахуйн нэгжид зориулсан сургалтыг 6 удаа зохион байгуулж, 240  аж ахуйн нэгж иргэнийг, улсын байцаагч нарт зориулсан сургалтыг  7 удаа зохион тус тус байгуулж, 300 улсын байцаагчийг цахим болон танхимын хэлбэрээр хамруулсан.

      Шинээр 4 шторк гаргаж, телевиз, радио бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр 31 удаа мэдээлэл өгч, постер мэдээллийг 80 удаа тавьж, гарын авлага, зөвлөмжийг 7 чиглэлээр 1100 ширхэгийг бэлтгэж, сурталчилгаа, сэрэмжлүүлэг хийсэн байна. Хөрш зэргэлдээ улстай мэргэжлийн чиглэлээр /эрүүл ахуй, халдвар хамгаалал/ 1 санамж бичиг зурж, гадаадын сургалтыг /химийн хорт бодисын хяналт / 1 удаа зохион байгуулсан байна.

 

        Олон улсын хөл хориот өвчнөөс сэргийлэх үзүүлэх сургууль, ширээний дасгал сургуулилтыг Алтанбулаг, Буянт-Ухаа боомтууд хил, хяналтын болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулав.Замын-Үүд боомтод 1.6 сая юаны хөрөнгө оруулалттай ариутгалын төхөөрөмжийг ашиглалтанд оруулж,  Гашуунсухайт боомтод 150 сая төгрөгийн үнэтэй усны машиныг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдвэрлэв.

         “Хилийн хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяныг хилийн хорио цээрийн хяналтын системийн хэмжээнд үр дүнтэй зохион байгууллаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ