• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

ДЭД ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2017 оны 12 сарын 13 1021

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд даргын зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хуралдлаа.

Хурлаар эмийн үйлдвэрт хийсэн шалгалтын талаар танилцуулж эм үйлдвэрлэлийн чиглэлээр цаашид анхаарах асуудал, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралд ЭМЯ, НЭМГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Эм хангамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, НМХГ, Дүүргүүдийн МХХ-ийн эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид оролцож стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад сайтар анхааран ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэв. Дэд даргын зөвлөлийн хурлаас иргэдийг эрүүл, аюулгүй, баталгаатай эмээр хангахад анхааран ажиллаж гарсан зарим зөрчил дутагдлыг арилгуулах үүрэг чиглэл өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ