• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Хуулиа мөрдье-21” аяныг эхлүүллээ

2018 оны 1 сарын 9 2282

МХЕГ, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хуулиа мөрдье-21” согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд хяналт тавих нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар орон нутаг дах холбогдох албан хаагчдыг оролцуулсан цахим хурал зохион байгууллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ноогдож байгаа тохиолдолд үндэсий аюулгүй байдалд эрсдэл гарлаа гэж тооцдог байна. Манай улсын хувьд 21-ээс дээш насны нэг хүнд жилд дунджаар 7.13 литр этилийн (усгүй) спирт буюу 38 градустай 18,76 литр архи ноогдох тооцоо гарчээ. Нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг манай улсын хувьд архи согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор нөлөө ихсэж байгаа нь тулгамдсан асуудлыг нэг болоод байна.

Архидалт нь гэр бүлийн зөрчлийн 87%, салалтын 58%, хүүхэд орон гэрээ орхиж гудамжинд амьдрах болсон шалтгааны 82% болж байна. 2016 оны статистик мэдээллээс харахад 15-34 насны  15418 иргэн гэмт хэрэгт холбогдсоны 22 хувь нь согтуугаар үйлдэгджээ. Иймд төрийн байгууллагууд хамтран архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангуулахаар дээрх үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ