• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 1 сарын 16 137

МХЕГ-ын ЭМБСХГ-ын БСХХ-ээс боловсрол, соёлын хяналтын чиглэлээр 2017 онд хийсэн ажлын үр дүнгийн танилцуулга, 2018 онд хийх ажлын төлөвлөлт, үйл ажиллагааны онцлог, анхаарах чиглэлээр арга зүйн зөвлөмж өгөх зорилгоор сургалтын хөтөлбөр дэд даргаар батлуулж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын зааланд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сургалт зохион байгууллаа.

          Сургалт 2 үе шаттай явагдлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан сургалтыг нээж, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин, Хүнсний аюулгүй байдал,  хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс нар  сургалтад оролцож, МХЕГ, ЦЕГ, ГБХЗХГ-тай хамтран зохион байгуулж буй “Хуулиа мөрдье” сэдэвт ажлын талаар чиглэл өглөө.

Дараа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭМБСХГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн 2017 оны “Боловсрол, соёлын хяналтын чиглэлээр хийсэн ажлын тайлан” танилцуулж,  боловсролын хяналтын улсын байцаагч Ч.Батсүх, Д.Өнөржаргал, Б.Эрдэнэчулуун, соёлын хяналтын улсын байцаагч Д.Отгонбаяр нар “ СӨБ, ЕБС, Их дээд сургууль, соёлын 2017 оны хяналт шалгалт, тандалт судалгааны дүн, тайлан мэдээ ирүүлсэн дүн, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл хийж, НМХГ-ын боловсролын хяналтын улсын байцаагч А.Танан-Эрдэнэ БСШУСЯ-наас зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” үндэсний зөвлөгөөнд оролцож, зөвлөгөөний талаар мэдээлэл хийж, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж танилцууллаа.

Мөн М.Нямсүрэн  дарга “2018 онд  боловсрол, соёлын чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөт болон бусад хяналтын төлөвлөгөөг танилцуулж, чиглэл өгөв.

           Сургалтад аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хяналт, хүнсний чанар аюулгүй байдал, эрүүл ахуй халдвар хамгаалал, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, боловсрол соёлын хяналтын  улсын /ахлах/  102 байцаагч оролцлоо. 

    

Сүүлд нэмэгдсэн мэдээ