• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Баруун бүсийн аймгуудын Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил байдалтай танилцаж байна

2018 оны 1 сарын 30 960

Улсын онцгой комиссын “шуурхай бүлэг“ –ийн бүрэлдэхүүнд МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү ажиллаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн Онцгой комисст мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комиссын “Шуурхай бүлэг” баруун аймгуудад ажиллаж байгаа билээ. Энэ үеэр өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгч байна.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тухайн орон нутаг дах Мэргэжлийн хяналтын байгууллагын ажил байдалтай биечлэн танилцаж, олон нийтийг урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэхэд анхааран ажиллахыг даалгалаа.

Шуурхай бүлэг Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд аймагт ажиллах юм.

Холбоотой мэдээллүүд:

http://zasag.mn/news/view/18915

http://zasag.mn/news/view/18916

http://zasag.mn/news/view/18902

http://zasag.mn/news/view/18901

http://zasag.mn/news/view/18900

http://zasag.mn/news/view/18899

http://zasag.mn/news/view/18892

Сүүлд нэмэгдсэн мэдээ