“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
  • Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

“Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах, махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

2018 оны 1 сарын 31 941

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 18.1.3 дахь заалтад импортын болон дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох, эрсдэлд суурилсан тандалтыг зохион байгуулахаар заасан байдаг.

Энэ хүрээнд 2017 онд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой хамтран “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хиам, зайдсанд хими, микробиологийн бохирдлын үлдэгдэл” –д тандалт судалгаа хийж гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 25 аж ахуйн нэгжийн 40 гаруй хүнд танилцуулах, ард иргэдийг аюулгүй хүнсээр хангахад хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж, шийдвэр гаргахад чиглэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ