• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Дэд бүтцийн хяналтын улсын байцаагчдын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа

2018 оны 2 сарын 6 536

Өнөөдрийн байдлаар дэд бүтцийн хяналтын чиглэлээр 9 байгууллагад барилга, эрчим хүч, хэмжил зүй, тээвэр /авто, усан/, авто зам, төмөр зам, харилцаа холбоо, өргөх механизм, нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтын чиглэлээр 105 хуулиар эрх олгогдсон улсын байцаагч ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газраас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дэд бүтцийн хяналтын чиглэлийн 6 байгууллагын 40 гаруй  улсын байцаагчид оролцсон сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтаар 2017 оны хяналт шалгалтын ажлын нэгдсэн дүн, 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас дэвшүүлсэн зорилтууд, анхаарах асуудлуудыг танилцуулж, улсын байцаагчийн хяналт шалгалтын үед үйлдэх баримт бичиг, тавигдах шаардлага, хяналт шалгалтын ажил гүйцэтгэхэд мөрдөж буй шинэчлэгдсэн эрх зүйн актууд, түүнийг хэрэглэх, тайлагнах тухай мэдээллийг өгч,  Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж байгаатай холбогдуулан анхаарах асуудлаар харилцан ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.  

Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны 214 дүгээр тушаалаар баталсан “Хуулиар эрх олгогдсон улсын байцаагч ажиллуулах журам”-ын дагуу дэд бүтцийн хяналтын чиглэлээр 17 байгууллагад хуулиар эрх олгогдсон 155 улсын байцаагчийг ажиллуулж байсан байна.  

“Зөрчлийн тухай”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрх бүхий зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтны харьяаллыг тогтоосон.  

Үүнтэй уялдуулан Улсын Ерөнхий Прокурорын газрын 2017 оны 1/3872 дугаар албан бичгээр өгсөн чиглэл, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд заасан эрх бүхий зөрчил шалган шийдвэрлэх албан тушаалтны харьяалал, “Хуулиар эрх олгогдсон улсын байцаагч ажиллуулах журам”-ын 1.5, 4.1, 4.2 дахь заалтууд, холбогдох салбарын

хуулиудыг үндэслэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар дэд бүтцийн хяналтын чиглэлээр 11 байгууллагад ажиллаж байсан 50 улсын байцаагчийн эрхийг цуцлаад байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ