• Түмний төлөө

    Төрийн хяналт

  • Дотоод хяналт бол

    Хариуцлагын тогтолцоо юм

  • Эрсдлийн түвшинг тодорхойлж

    зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлнэ

Цацрагийн аюулгүй байдлын төрөлжсөн сургалт зохион байгуулав

2018 оны 3 сарын 12 1368

Цацраг идэвхт бодис, ионжуулах цацрагийн бусад үүсгүүрийг импортлохоор захиалах шатнаас эхлэн ашиглах, хадгалах, хаягдал болгон устгах хүртэлх бүхий л үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын хяналтын дор цацрагийн аюулгүйн шаардлага, дүрмийн дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг. Иймд цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжид хууль эрх зүйн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд хамтран цацрагийн аюулгүй байдлын төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Манай орны хувьд “Эрдэнэт үйлдвэр”ХХК, “Оюу Толгой”ХХК, “М СИ ЭС КОКА КОЛА”, “МИАТ”ХК гэх мэт байгууллага, аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн технологийн процессыг хянах, удирдах, төвшин хэмжих, тухайн материалын зузаан, нягт, жигд байдлыг хянах, битүү материалын эвдрэл гэмтлийг илрүүлэх, шугам хоолой , агаарын хөлгийн засвар үйлчилгээнд гагнуурын болон материалын чанар шалгах зэрэгт цацрагийн үүсгүүр, рентген төхөөрөмжийг ашиглаж байна.

Аж үйлдвэр болон авто замын салбарын цацрагтай ажиллагч нарт зориулсан аюулгүй байдлын сургалт энэ сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ